Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 15 цаг 19 минут
Танилцуулга



Лувсандандарын Хангай 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1979 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр, 1990 онд  ОХУ-д Нийгмийн ухааны академийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн.

1979-1988 онд Шүүх яам (одоогийн Хууль зүйн яам)-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, 1992-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, 1994-2000 онд “Чингис хаан зочид буудлын цогцолбор” ХХК-ий ерөнхий захирал, 2000-2005 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, 2005-2009 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2009-2012 онд Монгол-Оросын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын ажлыг хийж байсан. Одоо “Оросын сан” ТББ-ын тэргүүн бөгөөд ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж байна.

Мэргэжлийн болоод танин мэдэхүй, дурсамжийн чанартай 30 гаруй өгүүлэл, ярилцлага бичиж нийтлүүлсний дээр ”Монгол, Монголчууд, Монгол орон”, “Хорлоогийн Чойбалсан”, “Иргэншлийн замд” зэрэг номуудыг редакторлаж, хэд хэдэн ном орчуулсан.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.