Сүүлд шинэчлэгдсэн: 49 минутын өмнө
  • 2016 оны 9 сарын 5
    Энэ оны 6 дугаар сарын 23-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлгөөний үеэр болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтаар “Монгол – Орос – Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурав. Энэ хөтөлбөр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад үнэхээрийн чухал ач холбогдолтой баримт бичиг юм.
    29827 7
  • 2016 оны 2 сарын 29
    Энэ оны 1 дүгээр сарын сүүлээр Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулганы үндсэн сэдвийн нэг нь “Аж үйлдвэрийн IV хувьсгал” буюу “industry 4.0” байлаа. Уг чуулганыг санаачлагч болох Швейцарийн профессор К.Шваб “аж үйлдвэрийн IV хувьсгалын үр шимийг хүртэх, алдаанаас зайлсхийхийн тулд хүмүүс нийгэм-эдийн засгийн хөгжил, үнэт зүйлс, хувь хүний халдашгүй байдлын талаарх төсөөллөө өөрчлөхөөс аргагүйд хүрнэ” гэсэн байна.
    45521 30
  • 2016 оны 2 сарын 15
    Сүүлийн үед манай зарим улс төрч, эдийн засагчид мега төсөл гэж их ярих, бичих боллоо. Жишээлбэл, Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн барих болон Нийслэлд барих V дулааны цахилгаан станцуудыг мега төсөл гэж нэрлэж байна. Эдгээр төсөл нь манай орны хувьд гарцаагүй том төслүүд, гэхдээ зөвхөн Монголын мега төслүүд гэж хэлж болох байх. Харин олон улсад тогтсон практикаар бол тухайн улс, бүс нутгийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх, хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг ийнхүү нэрлэдэг юм билээ.
    70133 44
  • 2016 оны 2 сарын 4
    1689 оны 8 дугаар сарын 28-нд манай одоогийн Дорнод аймгийн цаахантай байдаг Нэрчүү голын эрэг дахь Нэрчинск гацаанд Оросын Романов хааны болон Хятадын Чин династийн төлөөлөгчид нэгэн гэрээ байгуулсан нь энэ хоёр орны түүхэн дэх анхны гэрээ байсан бөгөөд хожим нь Нэрчүүгийн гэрээ гэж нэрлэгдэх болсон билээ. Уг гэрээгээр хоёр улсын хилийг тогтоож, харилцан худалдаа хийхээр тохирсон ч зам харилцаа байхгүй, зарим зүйл нь тодорхойгүй байснаас болж уг гэрээний худалдаатай холбоотой заалт хэрэгжихгүй байсаар 1727 оны 8 дугаар сарын 20-нд Буурын гэрээгээр хоёр улсын хилийг тодотгож, мөн оны 10 дугаар сарын 21-нд байгуулагдсан Хиагтын гэрээгээр хоёр орны хооронд худалдаа хийх үндсэн зарчмуудыг тодорхойлсноор худалдаа хийх таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.
    75306 28
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.